On the beach at night alone
Би энэ гол дүрийн жүжигчинд нь дурлаад. Тэгээд дараалалж үзсэн хоёрдохь кино нь энэ болж таараад. Тэгсэн мааш их таалагдлаа. Би ингэж нэг камераар бичсэн юм шиг кино үзэж чаддагүй юм. But гүрийж байгаад үзэж дуусгасаан.))
Дүүргэх ёстой байтал хоосолсон хайр. Зүрх нь цээжиндээ багтаж ядаад цаанаасаа л ундраад байдаг хайр төгсөхөөрөө хүнээс байсан бүхнийг нь хуу хамаад явчихдаг бололтой.
Хайрлуулах эрхгүй хүн. Тийм зүйл байдаг юм уу. Бүгд худлаа болохоор, хайртай гэж дүр эсгэдэг болохоор, хэрэгтэй болохоор, зохицсон учраас гэрлэдэг болохоор тэр үү? Гэсэн ч өөр нэгэнд чин зүрхнээсээ дурлачихвал яах вэ? Хүний хүнд. Хүний хүнийг хайрлах эрхгүй юу? Хүний хүн болчихоод өөр нэгэнд чин сэтгэлээсээ дурлачихвал яах вэ? Тэр сэтгэл хичнээн үнэн, хичнээн гүн байсан ч хамаагүй юу?
Мэдэрсэн бүх мэдрэмжээрээ зугтах гэж хичнээн хол, хичнээн удаан явсан ч тэр бүх мэдрэмжүүд байсаар л, улам илүү хоосолсоор л байвал яах вэ?
Энэ кинонд бүх сэтгэл зүрхээрээ дурлачихаад хоосорчихсон эмэгтэйн тухай гардаг. Киноны өнгө нь их гоё, бас нээх сайхан далайн эрэг очиж цээж дүүрэн амьсгалмаар санагдуулдаг.
Ямар нэгэн зүйл ойлгож авах гэхээсээ илүү ямар мэдрэмж төрүүлэх нь вэ гэж үзвэл илүү дээр юм шиг санагдсан.
Надад нэг л зүйл мэдрэгдсэн. Мөрөөдөл хайр сэтгэл хоёр яг адилхан. Магадгүй би хайраас болж биш мөрөөдлөөсөө болж энэ гол дүр шиг байж үзсэн болохоор тэр байх. Магадгүй энэ киног үзээд бодогдсон зүйл минь миний юунаас болж хамгийн их хоосорсон бэ гэдгийг хэлж өгсөн байх.