BITTERSWEET, OH LIFE

Нандин
2 min readMar 1, 2020

--

Саарал тэмдэглэл архив-4

шар зураасыг давж болохгүй,

Би ахиж вонг кар вай үзэхгүй ээ яшиг. Дандаа хүн гуниглуулж байх юм. Тэгсэн ч үзээд л байна, бүх зураглал, өнгө, мэдрэмжийг нь хайрласан хэвээр л байна.

Хмм… Ер нь эмэгтэй хүн ийм тэнэг байдаг юм уу? Сэтгэл зүрх, тархи хоёроороо тоглож, хооронд нь алалцуулж амьдрахыг л эмэгтэй хүний амьдрал гэдэг юм болов уу? Тэгээд нэг контролоо алдах тэр мөчид бүх зүйл дуусчихдаг юм уу? Бүх хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр газраар нэг бутраад уначихдаг юм байналдаа угаасаа. Яршигтай ч юмдаа тэгээд эмэгтэй хүн байна гэдэг.

Эмэгтэй хүний ертөнцийг эр хүн цэцэглүүлж бас тэр цэцэглүүлсэн цэцэрлэгт хүрээлэнгээ эр хүн өөрийн гараар нураачихдаг гэлтэй. Хүний сэтгэл бас хүний амьдрал ер нь их энгийн хөөрхийлэлтэй ч гэмээр. Сэтгэл дотроо өөрийн гараар цэцэг тарьж, ургуулж, арчилж, зүлгээд тэгээд тэрийгээ хэнээр ч сүйтгүйлэхгүй байх хүчийг олж авсан эмэгтэйг хүчтэй эмэгтэй гэдэг юм байна. Ямар ч vogue, cosmopolitan дээр заасан зүйлс биш, өөрөө өөрийгөө л хайрладаг эмэгтэйг хүчирхэг нэгэн гэдэг юм байна.

Гэхдээ юу гээч.

Тэр их хүч, тэр их бардамнал нэг л өдөр юу ч үгүй болтолоо сул дорой болох үе байдаг аж. Нэг л өдөр, нэг л хормын дотор тэр бүхэн хүч адлаа алдчихдаг юм байна. Хүчтэй эмэгтэй хүчтэй байхаасаа ядраад амрах газар хайж эхэлнэ. Тэгээд тэр амрах газар нь хайр байна. Сэтгэл хоргодох газрыг хайр гэнэ эсвэл зүгээр л хайртай хүний энгэр гэнэ.

Тэгсэн ч тэр хайр эмэгтэйг гуниглуулвал яах вэ? Өөрийн гараар бүтээсэн цэцэрлэг нь бодит ертөнцийн муу муухай бүхэнд хатаж эхлэвэл яах вэ? Хайр хичнээн гайхалтай ч бодит ертөнцөөс тасарч болохгүй, тийм биз?

пойдем, погрустим по стаканчику и забудем всё, что было.

--

--

Нандин

Writing to myself to keep my soul alive, you don’t have to read, cuz зvгээр л хэдэн зохион бичлэгvvд, уран зохиолын хичээлийн гэрийн даалгавар шиг.