2019 оны review, зорилго гэх мэт сүртэй юмнуудаа бичих гэж энэ жил их удлаа. Бодох зүйл, шийдэх зүйл их бас дээрээс нь юм бичих ч хүсэл төрөхгүй байсаар гурван сар дундаа орчихож. Цаг хугацаа урагш хурдаа аваад намайг бүр хол хаячихсан байна. Яая гэхэв, лучше поздно чем никогда гэдэг байх аа. Тэглээ ч би ер нь энийгээ өөрөө өөртөө л бичдэг.
Энэ удаан амралт надад яг л “за за чи их удаан тэсэж тэмцэж ирсэн юм чинь одоо жаахан амраад ав” гэж амьдрал надад хэлээд байгаа юм шиг бас “за чи амаржил бай, цаг нь болохоор чамайг алаад өгнөө” ч гэх шиг санагдаад байгаа.
Тэгэхээр 2019 онд би:
- Йога донтон болоотхов.
Би энэ жил шинээр зөндөө юм туршиж үзнэ гээд шийдчихсэн эхлүүлсэн. Тэгээд тэр шинээр сурсан зүйлүүдээс минь надад үлдсэн ганц зүйл нь йога. Цаашдаа ч байнга л хиймээр болоод байгаа.
Йога хийснээр надад юу мэдрэгдсэн бэ гэвэл:
- Йога класс-аас гараад ирэхэд л сэтгэл санаа өргөгдөөд, нүүрэнд инээмсэглэл тодроос, цаанаасаа аз жаргал мэдрэгдэж байгаа минь надад илт мэдэгдэж эхэлсэн.
- Инсомиа, нойргүйдэл алга болсон. Амгалан тайван унтдаг болов.
- Биеийн булчингууд жигд хөгжөөд биеийн галбирт нөлөөлсөн.
- Зүгээр л эхэндээ аймар хэцүү байсан. 1 цаг 30 минутаар 7 хоногт 2 удаа класс авч хичээллэсэн. Эхний ангиудад би ч суга юмдаа гэтэл муу байсан, тэгээд үргэлжлүүлэх тусам сураад, дасаад эхэлсэн болохоор одоо бол энэ сонголтондоо үнэндээ л өөртөө баярлаж байгаа.
- Сэтгэл санаа сайхан байсан болохоор амьдрал сайхан ч юм шиг.
2. Мөрөөдлөө биелүүлж аялаж үзэв.
Питерт очиж үзэхийг мөрөөддөг байв. Тэгээд яваад очсон чинь надад ганцхан бодол төрсөн. Арай эрт ирэх минь яавдаа, ингээд л ирчихэж болж байхад яагаад ерөөсөө юу ч хийхгүй ингэж удсан юм болдоо? Өмнө нь Питерийн зургийг интернетээс харахад сэтгэл өвддөг байв, одоо харин харах бүрт хайр хүрч сэтгэл дүүрдэг болсоон. Тэндээ үүрд үлдчихсэн бол сайхан л байхсан.
Би энэ аялалаас нэг зүйлийг ойлгосон: Үнэхээр хүсээд бас хийнэ гээд шийдчих юм бол цаг алдаж болохгүй яг одооноос эхлэх хэрэгтэй гэдгийг. Яг одоо хийж байгаа зүйлээ хэдэн жилийн өмнө хийж болох л байсан тийм болохоор би одоо ахиж юуг ч ирээдүйд даатгаж үлдээхгүй байхаар шийдсэн. Бас Питер бол миний анхны хайр. Парист очиж үзхээрээ л Питер-с сална гэж бодож байгаа. Тэгээд Парист очоод Питерт ингэж хэлнэ: Goodbye my love, thousand times goodbye.
3. Сургуулиа төгсөв.
Зарим хүмүүст их сургууль 10 н жилээс нээх өөр зүйлгүй өнгөрдөг гэдгийг найзуудтайгаа ярьж сууж байгаад олж мэдэв. Тэгээд би ‘Новш гэж, хүмүүс ингэж жаргалтай байж байхад би гэдэг хүн тэнд ганцаараа бүр эморлийн далайд живэх дөхжээ?’
Тэгээд араас нь бас өөр нэг бодол орж ирэв: ‘Тэр их зүйлийг тийм бага насан дээрээ ойлгож ухаарсан минь ямар их аз вэ? Баярлалаа бурхан минь чамд’ гэж.
Миний оюутан үеийг 3н хэсэгт хуваавал би:
- Амьдралд гомдоллож суудаг байв, тэгээд
- ингэж болохгүй гэж боддог болов, тэгээд
- сүүлдээ өдөр бүр өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж эхлэв.
Ийм л юм болсон. Айлын эрх охин хүчирхэг эмэгтэй болох хамгийн эхний алхамаа хийж эхлээд одоо нилээн давгүй сураад явж байна. Намайг эморуулсан тэр бүх зүйлд бас саарал хотод хайртай гэж хэлэхгүй ч баярлаж л байна даа ямартай ч.
4. Монголд ирэв.
Яг үнэнгээ хэлвэл би эхэндээ гэрээс нээх гараагүй. Гэрээс гарахаар бачимдаж үхчих гээд болдоггүй. Орчин тойрон бол үнэхээр намайг гуниглуулж чадаж байна. Хаашаа л харна бөөн гуниг байна.
Тэгсэн ч миний сэтгэл дүүрэн байна. Энэ монголоор дүүрэн миний хайртай хүмүүс миний дэргэд байна. Гэртээ ирчихээр өвдөх хүртэл сайхан юм. Өмнө нь бол надад би л байна гээд бие өвдсөн ч өөрөө л эмэндээ явдаг, өөрөө л хоолоо хийж иддэг, өөрөө л эмнэлэг явдаг байв, бүгдийг ганцаараа хийдэг байв. Одоо харин өвдлөө гэхэд хоол, эм аваад ирэх хүмүүс дунд байна. Тэгээд тэнэг юм шиг хайранд нь мэлмэрээд уйлж дуулаад би бүр хайрлуулж үзээгүй хүн шиг тэнэгтээд байна. Тэгсэн ч сайхан байна. Хичнээн ганцаараа ихэнх зүйлийг хийж сурсан байлаа гээд хажууд хэн нэгэн байхад амьдрал улам л амттай болдог гэдгийг ойлгосон.
5. Буруу замаар будаа тээв.
Нэг тийм юм болсон. Хүн гэдэг чинь эргэн тойрондоо байгаа хүмүүсийнхээ дундаж гэдэг ер нь л их үнэн үг болж таарсан. Өмнө энэ хүмүүс яагаад ийм юм бол доо? гэж боддог байсан хүмүүсийн дунд амьдралын эрхээр яваад орчихов, сүүлдээ өөрийгөө тэр дунд enjoy байгаад эхэлснээ анзаарсан ч тоохгүй орхичихсон. Тэр л миний хамгийн том алдаа байсан. Яагаад гэвэл хэсэг хугацааны дараа би өмнө нь арай ч дээ гэж боддог байсан зүйлүүдээ хийгээд эхэлчихсэн байгаагаа анзаарсан. Хэзээ ч хийхгүй байсан зүйлээ хийж, хэзээ ч ярихгүй байсан зүйлсээ яриад эхэлчихсэн байв. Би өөрөө өөртөө ямар их гутсан гээч. Мэдээж алдаагаа засаж эхэлсэн. ЛУЧШЕ ПОЗДНО, ЧЕМ НИКОГДА.
Дэмий зүйл дэмий л байдаг. Бас тэдгээр дэмий зүйлсийн хажууд байж өөрийгөө үгүй хийж байхаар ганцаараа байсан нь дээр гэдэг хатуу life motto-той болсон. Угаасаа ч би ганцаараа байхыг enjoy хийдэг хүн.
6. Сэтгэл зүйн эрүүл мэнд.
Зүгээр л би энэ сэдвийг орхигдуулмааргүй байна. Угаасаа чухал зүйл юм чинь.
7. Тэгээд бас муу хүн болчихов.
Заримдаа амьдралд сэтгэл дотроо сайн сайхныг хүссэн ч гаднаасаа муу хүн юм шиг харагдчих тохиолдлууд байдаг юм байна. Тэгээд би бодлоо л доо “чиний сэтгэлийг хэн ч уншихгүй ш дээ” гэж. 3арим хүмүүс чамайг муу хүн болгохын төлөө бүхнийг хийдэг юм байна. Хөөрхий гэж тийм хүмүүс байх гэж. Тийм болохоор өөрийгөө л хамгийн түрүүнд тавьж байх хэрэгтэй юм байналээ. Сайн хүн байх заримдаа үнэхээр хэрэггүй зүйл, зүгээр л бусдад гай болохгүй урдахаа хийе тэгээд л болоо. Гомдсон угаасаа. Яршиг I’m out.
8. Өөрөө өөртөө бууж өгөв.
Юу ч мэдрэхгүй бүтэн жил өнгөрөв. Энэ жил миний сэтгэл дуусчихсан. Юу ч хийсэн хийх ёстой гэсэн тархины дарааллаараа хийв. Нэг хэсэг ерөөсөө ажлаагүй. Хүн бас робот болж болдог л хорвоо юм. Яая гэхэв. Сэтгэл хөдлөхгүй бол амьдралд ч тэр би өөрөө ч тэр ямар ч утгагүй болчихдог юм байналээ. Өөрөө мэдэхгүй, ухаарахгүйгээр их зүйлийг хийсэн, аль нь ч сэтгэлийх байгаагүй, саарал хотол би дүрмийн дагуу л тоглосон. Тэгсэн ч зүгээрээ би муу хүн байгаагүй гэдгээ л маш сайн мэдэж байна. Хэрвээ ахиж ийм үе тохиолдвол хамгийн түрүүнд хайртай хүмүүс дээрээ очоорой л гэж өөртөө захимаар байна. Бүх асуултын хариу хайр л байдаг юм байна.
9. Хайр гэж байдаг.
10. Амьдрал бол кино. Дубль 20 something.
Тэгэхээр өнгөрсөн жилийн уриа эморолд ахиж дээрэлхүүлэхгүй байв. Үнэхээр бага эморов. Оронд нь юу ч мэдрэхээ больчихсон л доо. Энэ жилийх бол ахиж бууж өгөхгүй болж байна. Тэмцэх хүч чадлаа хаанаас ч юм олж аваад амьдралтай ахиж нэг удаа алалцаад үзэхээс.